ХАШААТ

2009-03-20

Хашаат сумын товч танилцуулга

Ангилал: Эх нутаг

Түшээт Хан аймгийн Хангай Хайрхан хошуу буюу одоогийн Хашаат сум нь Монгол орны төвийн хэсэгт оршдог, Архангай аймгийн хамгийн зүүн урд захын сум юм. Улаанбаатар хотоос 320км, аймгийн төвөөс 180км алслагдсан, баруун талаараа өөрийн аймгийн Хотонт, хойд талаараа Өгийнуур, зүүн хойд талаараа Булган аймгийн Гурванбулаг, зүүн урд болон баруун урд талаараа Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин сумуудтай тус тус хил залган оршдог.
Газар нутгийн хувьд хамгийн өндөр цэг нь өмнөд хэсгийн Их Номгон уул (далайн түвшингээс дээш 1600м өргөгдсөн) бөгөөд нутгийн ихэнх хэсгийг Хөгшин Орхон, Лүн, Баян, Жаргалантын хөндий эзэлдэг. Тариалангийн болон хадлангийн 4800 га талбай, малын бэлчээрийн 262 мянган га талбайтай. Улаан бор хөрстэй, тал хээрийн бүсэд багтдаг.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 435 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

Хүмүүн бидэнд эцэг, эх, эх орон ганцхан заяадаг билээ. Тиймээс өөрт хамааралтай бүх зүйлээ хайралцгаая!

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 17038 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 6 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн